Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын ажлыг хүндрүүлдэг автомашинтай иргэдийн маань буруу дадал, хандлага болох тамхины ишээ цонхоороо хаяж байгаль орчныг бохирдуулах зөрчлийг бууруулах ажилд PC mall ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж “ТАМХИНЫ ХОГГҮЙ ХОТЫГ ХАМТДАА БҮТЭЭЕ” арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд утаат тамхины 10.000 ширхэг хогийн савыг цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг автомашин сонирхогчдын групп, PC mall ХХК-ны худалдааны төвүүдээр дамжуулан үнэгүй болон урамшуулах хэлбэрээр тараагдах юм.
Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчлийн 1-д зааснаар “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан байдаг ба Цагдаагийн байгууллагаас 2019 онд 1400 зөрчил гаргагчид торгууль ногдуулж ажилласан байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Ганц тамхины иш ч биш машиныхаа цонхоор хаясан хог хаясан л бол торго
монголын жолооч нар тамхины иш бүү хэл ундааны сав, хогоо цонхоороо шиддэг шүү дээ... ийм л соёлтой хүмүүс ...