“Эрдэнэт” үйлдвэрийн логотой СУВИНЕРИЙГ 48 сая 720 мянган төгрөгөөр хийлгэжээ

2020 оны 10 сарын 30

Сүүлийн гурван аравны туршид Монголын эдийн засгийн гол тулгуур болж өдийг хүрсэн  “Эрдэнэт” үйлдвэрийг улс төрд нөлөө бүхий болон тэдэнтэй  хамааралтай  этгээдүүд чадлаараа “шимэгчилж” өнөөдрийг хүрсэн гэдгийг хаа хаанаа гадарлах билээ.

Өнөөдрийн эрх баригчид, тэрдундаа Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх төрийн албанд ажиллагсад хариуцлагатай, сахилгатай, ёсзүйтэй байхыг байнга сануулж буй. Тэгвэл Засгийн тэргүүний сануулга  “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжих хэрэгцээ шаардлага байгааг “Шилэн данс”-ны мэдээлэл дахин харуулж байна.

“Эрдэнэт” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн охин Б.Буянжаргалынхаа  сургалтын төлбөр  102,385,101 төгрөгийг  үйлдвэрийн данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлснийг “Шилэн” тодотголтой Б.Цогтгэрэл “Шилэн данс”-наас шүүж харуулав.

Төр төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үгийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд баталж буйг 52,000,300 төгрөгөөр массажны сандал авснаас нь бэлхнээ ойлгож болохоор байна.

Бас болоогүй 512 сая төгрөгөөр  “Жи класс” загварын автомашин авахаар тендер зарлажээ.

Цар тахлаас шалтгаалан улсын төсвийн орлого их хэмжээгээр дутаж байхад “Эрдэнэт” үйлдвэр өөрийн логотой сувенир хийлгэхэд 48 сая 720 мянган төгрөг зарцуулсан байх юм.

Энэ оны наймдугаар сард гэхэд 17 сая төгрөг аяллын зардалд, Асар майхан түрээслэхэд 15.9 сая төгрөг,  тавилга авахад дараалан 18 орчим сая төгрөгийн зарлага гаргажээ.

Ариутгал халдваргүйтгэлжүүлэлтэд олон арван  сая төгрөг, савласан цэвэр ус авахад 50-иад сая төгрөг гээд өндөр дүнтэй зарлагуудаа  “Шилэн данс”-нд тайлагнажээ.

Мөн “Шилэн данс”-нд бүртгэгдсэн зарлагуудаас харахад  “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, тэргүүлэх менежер Н.Энхбаатар гэж хоёр хүн сар бүр байрны түрээс гэж 8-12 сая төгрөг бэлнээр авдаг нь анхаарал татаж байгаа юм.

Улсын төсөв  оны эцэст 5 их наяд шүргэсэн алдагдал үзэхээр байхад төрийн өмчит үйлдвэрийн дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна.

Ард иргэдээ бүсээ чангал, хэрэглээгээ хумь, өр шир битгий тавь гэж загнах мөртлөө эрх мэдэлтэй нөхдүүд нь ингээд улайм цайм “Шилэн данс” дээр тайлагнаж байгаад, идэж уугаад байгааг хэрхэн ойлговол зохих вэ?

“Эрдэнэт” үйлдвэр ачааны хүндийг үүрдэг нь үнэн. Өнгөрсөн 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт  үзүүлэлтүүдээ  100-аас дээш хувиар бүрдүүлж, 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан сайн мэдээ бий. Гэхдээ энэ нь эрх мэдэлтнүүд хувь эрх ашигтаа төрийн мөнгийг зарцуулж болноо гэсэн үг биш л дээ.

Сануулахад, “Эрдэнэт Үйлдвэр” өнгөрсөн гучин жилд  ГУРВАН ХЯМРАЛТАЙ нүүр тулсан гэж мэргэжилтнүүд нь хэлдэг. Тэдгээр нь дэлхийн зах зээлээс хамаарсан байдаг л даа.

Хэрэв үйлдвэрийн удирдлагууд ингээд ханаж цадахгүй хувийн хэрэглээгээ тэтгэсэн хэвээрээ байх юм бол “Эрдэнэт” үйлдвэр эрх мэдэлтнүүдээс шалтгаалсан хямралд орохгүй гэх баталгаа алга.

Газрын баялаг хэмжээ хязгаартай. Тиймээс баялгаас олсон мөнгөөрөө хүндээ, институцдээ хөрөнгө оруулах хэрэгтэйг олон улсын байгууллагууд бидэнд зөвлөөд л байгаа. Харин бид өөрсдийн байгаа байдлаа харахаар эрх мэдэлтэй  этгээдүүд  өрмийг нь идээд, хусмыг нь иргэд долоодог байдал л илүүтэй ноёрхож байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ddd(202.9.40.172) 2020 оны 11 сарын 10

Ene ugaasaa butehgui hulgaic chdee Monrosd baihdaaqbas hulgai hiigeed shoron orond oroh geed yavj baisan hulgaich

0  |  0
зочин (192.82.67.4) 2020 оны 11 сарын 03

ТЭГҮҮЛЖ БАЙХ ДАА ТААРСАН АРД ТҮМЭН .

0  |  0
Зочин(202.9.46.129) 2020 оны 11 сарын 03

Баярболд ЭНхбаатар гэж бас монго саагчид бнаа . Эд нар хэн гээч бэ. Улсын уйлдвэрийг луйвардаж авсан талынх бол онцгой байдалд тогтоож чухам хянаж бгаа нь энуу оюунэрдэнээ муу ажиллаж ээ

0  |  0
Zochin(202.9.46.129) 2020 оны 11 сарын 03

Естой л саалийн унээ гэсэн эрдэнэтицг унэн юмаа . 99,9 сорьцоор хийсэн эмблемуу

0  |  0
Зочин(150.129.141.240) 2020 оны 11 сарын 02

ЭКГ-12 гэдэг эксковатор нь интернет дээр хайж үзхэд орос улсад 68 сая рубль буюу 2,4 тэрбум төгрөгт байна, гааль тээврийн зардал сургалт гээд дээрээс нь 1 тэрбум төгрөг нэмбэл хангалттай. Гэтэл Бадамсүрэн гуай урьдчилгаа төлбөр гээд 5,1 тэрбум төгрөг шилжүүлдэг байншд. \nАрай л шуналтай цавчих юмаа даа.

0  |  0
Поп хүк(202.126.90.131) 2020 оны 11 сарын 02

Хүрэлсүх юу хийх гэж байна

0  |  0
Зочин(192.82.73.177) 2020 оны 11 сарын 02

Зайлуулаачээ.аймаар ашиг сонирхлын зөрчилтэй ийм хүн ганц том үйлдвэрийг маань удирдаж чадах уу

0  |  0
зочин(202.126.90.50) 2020 оны 11 сарын 02

цагдаа,атг,прокурорын байгууллага ийм мэдээлэл сонсоод дор бүрдээ ѳѳрсдийнхѳѳ шугамаар шалгаж бга бх аа

0  |  0
хүн(202.126.90.50) 2020 оны 11 сарын 02

хуулийн байгууллага нь ѳѳрѳѳ шууд шалгах хэрэгтэй

0  |  0
в(103.57.94.75) 2020 оны 11 сарын 02

гокын дарга нар бүгд адилхан ганц захирал идээд уусан юм бхгүй цех хэлтэсийн дарга нар маш их шахаа хийдэг мөнгөөр хүн ажилд оруулдаг гэсэн олон жил ажилласан ажилчиныхаа хүүхдийг ажилд авахгүй шантааж хийнэ оронд нь өөрийн мөнгөний хүнээ шахна нууцуудаа ажилд авдаг гэнэ

0  |  0
би бид.(64.119.18.98) 2020 оны 11 сарын 02

Өвгөнийг огцоруулаач Хүрэлсүх сайд аа!!!\nБагабанди Ёондон нарыгаа мартваа.!!

0  |  0
туяа(103.212.116.188) 2020 оны 11 сарын 02

онцгой дэглэмийн гор энэ байх даа. Ингэх гээд л онцгой дэглэм тогтоосон юмуу гэж Оюун-Эрдэнэ сайдаас асуумаар байна.

0  |  0
Bayn buzaraad(64.119.21.14) 2020 оны 11 сарын 02

Goy huwtsasaa umsud awgaichuud odoo ene uvgunrvv chichreesei taaloldne bagtjul jargajhiim sho tsalingaa hed nugalj awah bz yoh gokd ajildg bsa bol shaahsanda

1  |  0
vrjiisen uvgund(64.119.21.14) 2020 оны 11 сарын 02

Ene uvguniii shaahimson jargajhim sho kkkkkkk awgaichudaa ene ulbiisen uvgunrv chichreeed hangomj saitam bn say tugrug envvnd bol butarhai mungu biz

0  |  0
зочин(103.68.107.37) 2020 оны 11 сарын 02

ерөнхий захирлын санхүү хариуцсан хүүхэн ву хийж байдаг байнаа энэ зардал гаргах эсэхийг шийдэх эрхтэй шүү дээ нөхөртэйгээ 2 уулаа энэ үйлдвэрт ажиллаж мөнгө их олж байгаа

1  |  0
Энх(150.129.141.183) 2020 оны 11 сарын 02

Үхээчээ ! Хөгшчүүлээсээ салаачээ

0  |  0
Оюу(150.129.141.183) 2020 оны 11 сарын 02

Шуналын тип вэ! Зайлуулаачээ

0  |  0
Аза(150.129.141.183) 2020 оны 11 сарын 02

Энэ нэг балиар ӨВГӨНӨӨ аваачээ

0  |  0
cvbnm(139.5.217.159) 2020 оны 10 сарын 31

nene avch bagaa nuhduud bas l setgelgui avahiin shunald hutlugdsun hulgaichuud bna daa

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 10 сарын 31

zavaan obgon bas tsadaagyi yu?

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 10 сарын 31

zavaan obgon bas tsadaagyi yu?

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 10 сарын 31

zavaan obgon bas tsadaagyi yu?

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 10 сарын 31

zavaan obgon bas tsadaagyi yu?

0  |  0
Zochin(202.9.46.177) 2020 оны 10 сарын 30

Би бас л эдийн засагч санхууч орх толгойлсон эх 2 хуухдийнхээ толборийг цалингаараа толоод зээлтэй насаараа зээл толоод амьдарч бна эд нар ондор цалинтай дээр нь 100 саяар хуухэд нь сурч улсын зардлаар сураад шударга уу

0  |  0
Залуу(202.179.27.22) 2020 оны 10 сарын 30

Залуу коммунист Хүрэлсүх хөгшин коммунистууд болох Багабанди, Бадамсүрэн нартайгаа хамт зайлаарай аятайхан хэллээ шүү.

0  |  0
Иргэн(64.119.24.204) 2020 оны 11 сарын 02

сэлэм гялс толгой гэгчээр ерөнхий сайд нэг юм бодож байгаа байлгүй.

0  |  1
ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЁС(66.181.189.76) 2020 оны 10 сарын 30

Хүрэлсүхийн шударга ёс гэж энэ дээ . ”онцгой дэглэм” тогтоогоод ард нь төрийн мөнгийг чөлөөтэй хусаж өгчээ.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 30

zailuulaachee ene muusain ulsiin horongoor huviinhaa umiig tolood baidag zavaan umnuudiig

1  |  0
я(192.82.71.146) 2020 оны 10 сарын 30

онц байдал тогтоогоод л чухам байгаагүй билүү ингэх гэж л гэжүү

1  |  0
MATILDA(197.234.221.219) 2020 оны 10 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top