-Тэр хаачив, цаазын ялыг сэргээх хуульчдын баг нь хаана байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс татгалзсан билээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны арванхоёрдугаар сард баталж, өнгөрсөн 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор авч хаясан юм.
Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Төрийн нэрийн өмнөөс иргэнийхээ амийг егүүтгэхгүй байх боломж Монгол Улсад бий. Шударга шийтгэл гэдэг бол тухайн гэмт үйлдэлд таарсан шийтгэл байхаас гадна хэргийн үнэн мөн нь бүрэн тогтоогдож ил тод болоход оршдог” хэмээн мэдэгдсэн байдаг.
Өнөөдөр манай улс цаазын ялыг “цаазлаад" дөрвөн жил өнгөрчээ. Ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ялаас бусад хэлбэрээр тохирох шийтгэлийг нь оноож, Үндсэн хуульд заасан амьд явах эрхийг нь эдлүүлж байна.
Тэгвэл одоогоос гурван жилийн өмнө өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга цаазын ялыг сэргээх шийдвэр гаргаж, бүр хуульчдын баг хүртэл ажиллуулж эхэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байв.
Өөрөөр хэлбэл, 2017 оны аравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад “Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах төвшинд хүртлээ хөгжөөгүй. Хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухай ярих ёстой” гэх мэдээлэл байршсан байдаг. Тухайн үед олон нийт төдийгүй улстөрчид болон хуульчид хоёр талцаж, нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжиж, нөгөө хэсэг нь буруутгаж байлаа.
Харин сүүлийн үед гэмт хэргийн гаралт, ялангуяа бага насны хүүхэд хүчирхийллийн золиос болох нь энгийн шахам үзэгдэл боллоо. Энхрий бяцхан охид хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэд хэдэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрэгтэй хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байна.
Иргэд ч гэмт этгээдийг “цаазла” хэмээн нийтийн сүлжээнд хашгирч эхлэв. Харамсалтай нь, гурван жилийн өмнө нийгмийг хоёр талцуулсан цаазын ялыг сэргээх төрийн тэргүүний шийдвэр өнөөдөр эзэнтэйгээ алга. Тэр хаачив. Цаазын ялыг сэргээх өнөөх хуульчдын баг нь хаана байна.
Сэтгэгдэл ( 7 )
Хэрэв цаазын ялыг сэргээвэл шудрага хүмүүс монгол улсаас арчигдаж улс төрийн өш хонзон авдаг хэрэгсэл болох байх.
Banknii zeeltei tuluud 60 iig trypsin tohioldold uldsen zeeliig ni tsutslah heregteii inhenh huvi ni undur huu baidag . Banknii barista and baigaa 3 dagch etgeeduudiin baristas chuluuluh zuv. Emegteichuud zeeltee tulj chadahgui olon jil bolson bol urshuul gargah zuv
Hunii erh er ni day yalangya shah gazar deer mash zurchigduj alban tushaal ashiglaj daramtlah uzegdel ih bn. Zeeltei irgediig hiliin horio my tsutslah heregtei. /baristaa ..baigaa tohioldold / zeeltei emegteichuuded ur Shuuh gargantuan heregtei. Huhuruud haruytslaga huleehgui zeelendeer zugtdag bolj Ene niigemd. Huuhed emegteichuud hohirch bn. Huuhdiin huchirhiuleliin huuliin Chang’s Volgograd chuhal
Ardchilliin etseg gegdeh Amerik ulsad ch ter tsaazaar avah yal chini uilchilj bna. Mongold tsaaziin yaliig sergeeh yostoi. Hunii aris numursun araatanuudiin setgehuigees gemt hereg uildeh, uuruusuu huch doroi negniig huchindeh, alah sedel hezeech arilahgui. Tedniig amiig amiar solih heregtei. Baga nasnii huuhed, uuruus sul doroi negniig huchidsen alsan etgeeduuded tsaazaar avah yal onogduulan horvoog tseverleh heregtei.
Ardchilliin etseg gegdeh Amerik ulsad ch ter tsaazaar avah yal chini uilchilj bna. Mongold tsaaziin yaliig sergeeh yostoi. Hunii aris numursun araatanuudiin setgehuigees gemt hereg uildeh, uuruusuu huch doroi negniig huchindeh, alah sedel hezeech arilahgui. Tedniig amiig amiar solih heregtei. Baga nasnii huuhed, uuruus sul doroi negniig huchidsen alsan etgeeduuded tsaazaar avah yal onogduulan horvoog tseverleh heregtei.
Цаазын ялыг сэргээж дотоодын дайснуудыг толгой дараалан цаазлаач
Цаазын ялыг сэргээх талаар иргэдээс асуулага явуулаач. Иргэдийнхээ дуу хоолойг сонсдог төртэй болмоор байна.\n