Допинг илэрсэн ГУРВАН БӨХ 100 жилийн ойд БАРИЛДАХ БОЛОМЖТОЙ болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр (2020.11.04) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглож шөвгөрсөн гурван бөхөөс буюу Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдэд ямар хариуцлага тооцох, олон нийтийн сүлжээнд бичиж байгаачлан 11 сарын хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, ирэх жилийн наадмын өмнө буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах боломж олгохоор зохицуулж байгаа гэх мэдээлэл үнэн эсэхийг сэтгүүлчид Шадар сайдаас тодрууллаа.

Үүнд тэрбээр “Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойш нийтдээ 30 гаруй бөх шинжилгээнд бүдэрч байсан юм байна. Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах зэргээр хариуцлага тооцдог. Зарим нь зургаан сараар ч хасуулж байсан. Зарим нь хоёр жилээр ч хасуулж байсан. Хууль, журмынхаа дагуу хариуцлага ногдуулж, нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг 11 сарын хугацаатай хассан нь үнэн. Ирэх зургаан сар хүртэл барилдах боломжгүй. Ер нь бол Баяр наадмын тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, бөхчүүдийн допингийн шинжилгээнээс ямар бодис, ямар хэмжээтэй, ямар шалтгааны улмаас илэрснийг нарийн тогтоож, тэр дагуу барилдах эрхийг хасах хугацааг тогтоох нь зөв. Энэ талаар би үүрэг өгсөн байгаа. Эрдэмтэн, судлаач, анагаах ухааны салбарынхантайгаа хэлэлцүүлэг хийж, анхаарал тавьж, шийдэл ол гэдэг чиглэл өгсөн. Хэлэлцүүлгийн дараа бид Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төсөл өргөн барина” гэлээ.

Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ.

Тэгш ойг тэмдэглэх төсвийн талаар сэтгүүлчид түүнээс тодруулахад, “100 жилийн ой тэмдэглэхтэй холбоотойгоор ирэх оны төсөвт 10 гаруй тэрбум төсөвлөөд байна. Гэхдээ эцэслэн батлагдаагүй байна. Ер нь ирэх онд Ардын хувьсгалын 100, Монгол Улс НҮБ-д элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, мөн 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ой тохиож байгаа. Энэ төсөв зөвхөн Ардын хувьсгалын 100 жилийн ой, үндэсний баяр наадамд зориулсан төсөв биш. Сая хэлсэн олон ойг он гарснаас хойшхи бүтэн жилийн хугацаанд тэмдэглэхэд зориулсан төсөв гэж ойлгох хэрэгтэй” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөх сонирхогч(43.228.130.185) 2020 оны 12 сарын 23

Допингтой бөхчүүд барилдвал наадаи хийж яахавдээ. Эсвэл допингтой бөхчүүдийг тусд барилдуулвал таарна.кккк

0  |  0
Mariane(41.138.90.76) 2020 оны 11 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Сэжиг(192.82.69.113) 2020 оны 11 сарын 05

Содбаатар гэдэг ЖДҮчин үнэн бүтэхгүй амьтан юмаа. Авилга лав авсан байхоо. Яаж ийм новшийн шийдвэр гаргаж, ард түмнээр даажигнаж байна вэ? Эна допингтой 3 новш заавал Төрийн наадмаар барилдах ёстой юм уу? Хэнийг 2 жил, хэнийг 0,6 жилээр эрхийг нь хасдаг байна вэ?

0  |  0
(54.36.115.160) 2020 оны 11 сарын 05

Naadmaar 1 jaal har tamhilaj baiya

0  |  0
Зочин(66.181.184.123) 2020 оны 11 сарын 05

Жудаг сүжиг гэсэн үгс үргэлж ярьж явдаг бөхчүүд маань ёс бус аргаар цол чимэг наадмийн түрүүг хүртэл авчихаад шүүхдээд зарим нь мэдэхгүй гэж гүрийгээд бүр зарим нь хоолонд минь нууцаар хийж гэж мэлзээд амьтан хүний доог болцгоох юм. Энэ нөгөө жудаг чинь юм уу бөхчүүдээ.

0  |  0
Тулга(64.119.21.119) 2020 оны 11 сарын 05

Ёстой дампуурсан хууль шүүх, ард түмнийг хулхдсан бөхчүүд наадам болж дээ. Ичиж амьдар. Ёсноос гадуур эм тариа хэрэглэж ард түмний шившиг болчихоод байхад л барилд болно гээд байх юм. Нөгөө хэдэн ч бас эргүү гарууд. Ширэн нүүрлээд л барилдна гээд очих байх даа. Яана даа.

0  |  0
допинг(202.9.47.27) 2020 оны 11 сарын 04

үл бүтэх шийдвэр. Шийтгэл биш бна.

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 04

Ийм тэгш буш шийдвэр байх ёсгүй батсуурь мэт допингчид 11 сар бусад нь 2 жил шударга зүйл алга даа.

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 04

Зарим нь 2 жил хог допингч батсуурь мэт нь 11 сар адил тэгш байдал хаана байнаа ийм л ялгаатай байхад цэвэр бөх яриад ч хэрэггүй.

0  |  0
зочин(192.82.72.86) 2020 оны 11 сарын 04

ТЭГЭЛГҮЙДЭЭ

0  |  0
Ккк(66.181.161.2) 2020 оны 11 сарын 04

Өөөө пизда новшнуудыг барилдуулвал барилдах бөхчүүд нь барилдахгүй байх хэрэгтэй

0  |  0
М(202.179.21.224) 2020 оны 11 сарын 04

хэнийх нь эрхийг хасаад хэнийг нь зүгээр өнгөрөөгөөд бгаан.хахууль өгсөнийг нь үү.адилхан л байх хэрэгтэй.барилдах эрхийг нь хас

0  |  1
Nyam(103.229.120.187) 2020 оны 11 сарын 04

Za za neg shugamnaas gui de

1  |  0
Зочин(192.82.70.82) 2020 оны 11 сарын 05

Батсуурь гэгч цагдаа зоддог хүнэнцэрийн аварга цолыг хураагаачээ.

1  |  1
Top