Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 26, 27, 28-нд болох тоглолтынхоо талаар "Монголын суу билигт хөгжмийн зохиолчдын бүтээлийг Дэлхийд сонсгоно" гэж есөн жилийн өмнө найзуудтайгаа эхлүүлсэн "Мөрөөдлийн" төсөл маань амжилт авчирсаар л байгаа. Бид ч зорилгоосоо ухраагүй, заавал хүрнэ. Энэ жилийн миний Ази, Америк, Европ тивд тоглогдох байсан концертууд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд хойшлогдож, харин эх орондоо энэхүү концертоо тоглохоор боллоо. Таалан соёрхоно уу" гэжээ.
Тоглолт "The Corporate Convention centre"-т болно.
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь
Сэтгэгдэл ( 0 )