Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс “Мал Мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой, хугацаа сунгагдан удаашран шалгагдаж байгаа хэргүүдийг шийдвэрлэхээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Мөрдөн байцаах албаны харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах тасгуудад шалгагдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах хэргийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байгаа аж.
Мөн энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот руу орох, гарах шороон замуудад нэмэлт пост ажиллуулахаар Тээврийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадтай хамтран ажиллахаар болжээ.
“Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх хэргийн графикт орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой, хугацаа сунгагдан удаашран шалгагдаж байгаа хэргүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар 15 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлж, 6 хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 21 хэргийг шийдвэрлэн ажиллаад байна. Онцлох хэргүүдээс дурьдвал:
Сэтгэгдэл ( 0 )