“Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 58а байрны гадаа цагаан өнгийн Crown машинтай 2 хүн хар тамхи хэрэглээд, зөөвөрлөөд явж байна” гэсэн дуудлага тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст арваннэгдүгээр сарын 04-ний 13:59-д иржээ. Цагдаагийн байгууллага дуудлагыг хүлээн авч шалгахад:
Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 29 настай эрэгтэй Н.Т, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 29 настай эрэгтэй А.Б нар Toyota Crown маркийн автомашинд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг өвс гэх нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг таслан зогсоож автомашинд хийсэн үзлэгээр 2 грамм нунтаг өвс эд мөрийн баримтаар хураан авч, тэмдэглэл үйлдэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Dopingdohoor yalgui,uvs tathaar gemt hereg yum uu