Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс 10 мянган төгрөгийн хураамж авч байж хүчирхийлэлд өртсөн эсэх шинжилгээг хийдэг байна. Харин одооноос энэ хураамжийг болиулж байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа:
-Ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн иргэн яарч сандарсан үедээ нэн даруй шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргуулахад 10 мянган төгрөгийн төлбөр авч байгаа нь бэрхшээл учруулж байна. Хоёрдугаарт, энэ хураамж авч буй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байна гэж бид үзээд шүүхэд хандсан. Шүүх бидний нэхэмжлэлийг хангаж шийдсэн.
Сануулахад, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэх дүн шинжилгээг гаргуулахад үнэгүй болгосон бол бие махбодийн гэмтэл авсан иргэн 8000 төгрөг тушааж гэмтлийн зэргээ тодорхойлуулдаг журам хэвээр үйлчилж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )