"Voice"-ийн Д.Отгонбаяр, С.Ононбат нарын хийсэн АНХНЫ ДУУТАЙ РЕКЛАМ

2020 оны 11 сарын 06

"The Voice of mongolia" шоуны шүүгч, "Хурд" хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн сонирхолтой мэдээлэл оруулжээ.

Тэрбээр "Саяхан хуучны зүйлсээ цэгцэлж суутал Монголын анхны дуутай реклам болох "Шунхлай авто сервис"-ийн бичлэгийг оллоо. Уг рекламыг 1997 онд "On’n Off"-ын С.Ононбат coach бид хамтран хийж, би дуулав. Зураг авалт, рекламыг С.Ононбат хийж, "Титэм" хамтлагийн Л.Тайванбат, "Хурд"-ын басс гитарч Нааяа нар вокал хийж байлаа. Энэ үетэй холбоотой дурсамжаасаа хуваалцаарай. Цаг хугацаа хурдан юм аа. Өчигдөр мэт санагдаж байна шүү!" хэмээн өөрийнхөө дурсамжийг хуваалцжээ.

Үнэхээр ч Монголын анхны дуутай реклам болох "Шунхлай" авто сервисийн сурталчилгаа олон хүний хувьд дурсамж, өнгөрсөн цаг хугацааг сэргээх хэмжээнд сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг билээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top