Тосон хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэлээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар болж 18 орны 25 газрыг ЮНЕСКО-д бүртгэх шийдвэр гаргасан аж. Тэдгээр газрын нэг нь Монгол Улсын Тосон хулстайн байгалийн нөөц газар юм байна.
Ингэснээр ЮНЕСКО-Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн Монгол орны 7 дахь газар болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )