Үнэр алддаггүй үнэнч нохой "Уран" дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр /2020.11.04/ 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Бильярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч ахлах дэслэгч Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан ариун цэврийн өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлжээ.
Дашрамд дуулгахад, “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд өмнө хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан талаар хэвлэлээр мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нохой хэзээ ч хэрэгтэнг хилс хэрэгт унагдаггүй юм.