Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Сэтгэгдэл ( 4 )
Алуурчин Жэнкогийн 17 чингэлэг спиртийг ус болгож егсен хvн нь тухайн vед цагдаа байсан Махбал. Тэр vеэс хойш Жэнкогийн баруун гар болж, Жэнко ч спирт илрvvлсэн цагдааг тухайн vед, Батхvv агсанг терийн ордонд Зикагаар дуудуулж алж дээ. Алуурчин Жэнко алуурчин Махбалдаа албан тушаалаар нь барьцаалсан шvvгчдээрээ бага ял егvvллээ!!! Жэнког огцруулах цаг нь болсон!!!

шаа шаа, хүн зодож ална. 11 жил шаана. 5 жил сууна гараад ирнэ. ийм бна .
давсан тохиолдолд улам нэмдэг бичэгдээгүй хуультай байсан нэмээч