СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Toyota Prius маркийн автомашин осолдож, хүний амь эрсэдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Өнгөрөгч пүрэв гараг буюу 2020.11.05-ны 18.32 цагийн орчим Хөвсгөл аймаг Жаргалант сум 2 дугаар баг “Хуурай ам” гэх газар /Аймгийн төвөөс урагш 6км/-т шороон замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, жолооч 26 настай, эрэгтэйн амь хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иймд Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(202.126.89.78) 2020 оны 11 сарын 07

Оркуудаа гэж машин унасан толгойгүй хүн

0  |  0
Top