Олны нүд туссан 88 кратын хар очир алмааз экспод гялалзаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Францын Парис хотоос Шанхайн олон улсын импортын экспод “зорьж” ирсэн 88 кратын хар очир алмааз энэ сарын 5-наас  экспог сонирхогчидтой "уулзаад" байна.

Уг хар алмааз нь 88 кратын жинтэй, 57 талтай аж. Дундад зуунд Европ дахь Корлоффын гэр бүлээр овоглогдож байжээ. Дэлхийн хамгийн шилдэг таван хар очир алмаазын нэгд багтдаг. Корлоффын гэр бүлд олон жил уламжлагдан хадгалагдахдаа маш цөөн удаа нийтийн өмнө үзэгджээ. Одоогийн байдлаар үнийн дүн нь 37 сая ам доллар юм байна.

Тус хар очир алмааз 10 сарын 16-нд хил гаалийн хяналт шалгалтын бүх бичиг материалаа бүрэлдүүлэн Шанхай боомтоор орж ирсэн юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top