Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран “Хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа- Эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт”-д дүн шинжилгээ хийн, судалгааны тайлан эмхэтгэжээ.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлд гэрлэгчид зөвхөн хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулахаар зааж, хүүхдийн эрхийн тухай асуудлыг орхигдуулсан, Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн практикт “Гэрлэлтийн гэрээ” байгуулж, улмаар гэр бүл болж буй асуудал хангалтгүй, зүй нь гэрлэлтийн гэрээнд зөвхөн хөрөнгийн асуудал бус үр хүүхдээ тэтгэх асуудлыг тусгасан байдлаар хуульчилж, гэр бүлээ батлуулахад гэрээг зайлшгүй харгалзанүздэг байх шаардлагатай, хүүхдийн тэтгэлэг төлөх ихэнх иргэд нь төлбөрийн чадваргүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, улмаар тэтгэлэг төлөхөөс зайлсхийх асуудал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дийлэнх байна.
Судалгааны тайланд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудал нь хувь хүний ёс зүйн төлөвшил, зан байдалтай шууд холбоотой тул хувь хүний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлага байгаа зэргийг онцлон тусгажээ.
Уг судалгааны ажил манай улсын хэмжээнд энэ төрлийн анхны судалгааны ажил болсон гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )