Батлан хамгаалахын Дэд сайд "АЛДАР" спорт хороонд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Батлан хамгаалахын Дэд сайд Б.Баярмагнай өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажилласан бол энэ удаа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Батлан хамгаалахын Дэд сайд Б.Баярмагнайг “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр угтан авсны дараа тус хорооны түүхэн замнал болон олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтуудаа танилцуулахын сацуу барилга, байгууламжуудыг шинэчлэх талаар илтгэсэн юм.

Батлан хамгаалахын Дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ “Манай "Алдар" спорт хороо бол Батлан хамгаалах салбарыг тив, дэлхийд сурталчлах нэгэн нүүр царай болдог гэж ойлгодог. Тиймээс энэ байгууллагад хийж, хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж ажиллах болно” гэв.

Тэрээр үргэжлүүлэн тамирчдын байр, спорт заал, бялдаржуулах танхим болон засварлаж, сайжруулах шаардлагатай зарим байгууламжтай танилцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top