Ж.Эрдэнэбатыг ЭРДЭНЭТИЙН ХОРИХ АНГИ руу шилжүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Нэгэн цагт төрд зүтгэж, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхдөд анхан шатны шүүхээс ял оноосон билээ. 

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат хийгээд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нарт ял оноогоод байна. 

Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээс ял сонссон дээрх нөхдийн зарим нь давж заалдаад байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 15-нд болж, анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн байдаг.

Тэгвэл тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа 437 дугаар хорих ангид эдэлж байна. Уг хорих анги нь Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт байрладаг билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aynchin(66.181.161.98) 2020 оны 11 сарын 12

Nutagtaa l bga yum bna shd

0  |  0
Top