Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн парламентын үед Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ялласан билээ.
Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, дээрх гэрээн дээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан байдаг. Хэдийгээр М.Энхсайхан шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ хэвлэлийнхэнд хэд, хэдэн удаа хэлж байсан ч анхан шатны шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноосон юм.
Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар /2020.05.07/ гарагт болсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн яллагдагч М.Энхсайханд 4.6 жилийн ял оноож, ялаа эдэлж дууссаных нь дараа нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргасан.
Харин давж заалдах шатны шүүх түүнд оноосон анхан шатны шүүхийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан Улсын Дээд шүүхэд ханджээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд түүний гомдлыг маргааш /2020.11.11/ хэлэлцэх тов гарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шинэ үеийн сонгодог хэлмэгдүүлэлт.наад хүнээ сулла.