"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг шүүх ДАВЖ ЗААЛДАХ хурлыг хойшлуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн наймдугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат болон Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга, шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Отгонбат, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэх явцад хохирогч Ш.Баярсайханаас “...өмгөөлөгч нараас татгалзаж, шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах боломжоор хангаж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулав.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top