"Алтанбулаг" боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч, 29 настай иргэн болон ар гэрээс халдвар илэрсэн ба нэгдүгээр хавьтлын 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байгаа.
Тухайн иргэдийн амьдарч байсан газар, гэрийг нь хамгаалалтад авсан. Халдвар авсан хоёр иргэнийг маршрутыг нь судалж байна. Үзвэр үйлчилгээ үзсэн, олон нийтийн газраас явсан эсэхийг нь тодорхой болгохоор ажиллаж байна гэж Онцгой комисс мэдээллээ.
Тэгвэл батлагдсан тохиолдлын зураглал дараах байдлаар гарчээ.
Иймд эдгээр газраар явсан бол өөрийгөө тусгаарлан, гэрээсээ гарахгүй байх, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119, 100, 80086829 дугаарт хандахыг зөвлөж байна.
Улсын Онцгой комиссын шийдвэр
Сэтгэгдэл ( 3 )
Sdaad mashin oldoogui yum bhdaa. Ene hotod suurishaad her udaj bsan ork vee
Одоо интернэтээр ажлаа хийж болохоор байгууллагууд ажилтнуудаа гэртээ ажлаа интернэтээр хийлгэх хэрэгтэй байх аа. Зам зуур халдвар авахыг үгүйсгэхгүй шүү дээ. Өндөр настай, дархлаа султай, уушигны өвчтэй хүмүүсийгээ бодож, эрүүл мэндээ бодож ийм шийдвэр байгууллагууд гаргах хэрэгтэй. Үүнийг УОК-оос шаардаж, тушаал гаргасан нь зөв байх аа.
horoolol sapporo.5 shar gd yavj ugchdee.yanadaa.maskaal zvvedee