БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан нарын хэргийг прокурорт буцаалаа

2020 оны 11 сарын 11

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.3 /залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фөн /Liang Ju Feng/ нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,

Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад товлон хуралдаж хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодох л бодол(139.5.219.252) 2020 оны 11 сарын 12

Хэл мэдэхгүй,хэл мэдэхгүй нөхдийг хэн хуурч монголд ирүүлсэн бэ?Монголд оруулж байр,утас ны дугаар зэргээр дэмжиж тэтгэсэн нөхдийг олж шийтгэвэл зохилтой. Гадны ямар улсын иргэн байх ньхамаагүй манай талын шуналтай заль эдгээдийн золиос болох хохирох ёсгүй.Хэрвээ зальт этгээд хятад иргэдийн ард нуугдаж үлдвэл ийм төрлийн хэрэг цэцэглэнээ,2-рт монгол улсын нэр хүндэд муугаар нөлөөлж иргэдийнх ч үнэлэмж мууднаа.Угаасаа монгол хүн хаана явна явсан улс орондоо хулгай нэртэй ш дээ Цөөхөн хэдэн хүний буруутай үйлдлээс болж монгл улс, иргэд нь хог мэт үзэгдэх ёсгүй ээ

1  |  0
Ган(27.253.251.196) 2020 оны 11 сарын 12

Үржинбадам гуай та тодорхой мэдээлэл бичиж чадахгүй юу. \nШүүхээс ирсэн мэдээг коди-паст хийхийг хэн ч чадна. \nНаад хятад хүнийг чинь энгийн жирийн монгол хүн ямар хэрэгт холбогдсоныг нь мэдэхгүй, нэр усыг нь ч цээжлээгүй. \nТиймээс сэтгүүлчшүү бхаантай юм бол ”хэргийг сануулахад хятад улсын иргэн ... нь ийм ийм хэрэгт холбогдоод байгаа юм” гээд энгийн хүнд ойлгогдохоор тайлбар нээлт нэмж байгаач. \nЁстой тэнэг

1  |  0
Top