Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Орхон аймгийн Онцгой байдлаас мэдээлэл хийлээ.

Орхон аймагт арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө гурван иргэнийг тусгаарлажээ. Тэдний хоёр нь ОХУ-д зорчоод ирсэн Монгол Улсын иргэн бол нэг нь "Энхсаран" сувилалд хэвтээд гарсан хүн ажээ. 

"Энхсаран" сувилалд хэвтээд гарсан иргэнийг Улаанбаатараас Орхон аймаг руу орох замд нь холбогдож, шууд саатуулсан байна. 

Эдгээр иргэдийг Улсын Онцгой комисстой зөвлөлдсөний үндсэн дээр урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарласан гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Top