ЭМЯ-наас мэдээлсэн коронавирусний халдварын дотоод дахь нөхцөл байдлын мэдээлэл.
(2020.11.17, 18:00 цагийн байдлаар)
2020 оны арваннэгдүгээр сарын 16-17-ны өдөр нийт есөн хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 440 боллоо.
Тодруулбал,
Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв
Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн, хариу арга хэмжээ авч байна.
Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.
2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 18.00 цагийн байдлаар
Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийсэн.
Энэ долоо хоногт багтаан аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулна.
Дархан-Уул аймагт тэг зогсолт хийн, 10 мянга орчим хүнийг шинжилгээнд хамрууллаа.
Хэнтий аймгийн сэжигтэй 10, Ховд аймгийн хоёр тохиолдолд хийсэн шинжилгээний эцсийн хариу сөрөг гарсан.
Улаанбаатар хотод замын хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр халдвар тархах эрсдэл үүсч байгаа учир иргэдийг аль болох гэртээ байхыг санууллаа.
Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр эх орондоо ирэх хүсэлтэй 3800 гаруй хүн байна. Эдгээрийн 3000 нь БНСУ, 250 нь Европын Холбооны Улс, үлдсэн нь бусад улсад байгаа гэсэн судалгаа гарчээ.
Тасалбараа авсан, тусгай үүргийн нислэгт багтахаар явж байгаад замдаа өөр улсад саатсан зэрэг шалтгаантай иргэдийн судалгааг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахаар төлөвлөж байна.
КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.17)
УЛААНБААТАР (ЖОЛООЧ Д-ын хавьтал) - 10
ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД - 7
СЭЛЭНГЭ, ДАРХАН (Төмөр зам дагасан халдварууд) - 10
"ЭНХСАРАН" СУВИЛАЛ - 45 (Зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа)
(Жолооч Д тус сувилалд тусгаарлагдаж байсан)
Анх 2020.11.07-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэхэд 24 тохиолдолтой байсан. Бүх хавьтагчид тусгаарлалтад байсан.
2020.11.06-наас урагш хөөгөөд 14 хоногийн хугацаанд тухайн сувилалд байсан ТИР-ийн жолооч нарыг мөрдсөн. Зургаан хүн халдвартай гарсан. Тэднийг байгаа газарт нь тусгаарласан. Улаанбаатар хотод байсан гурван жолоочийг ХӨСҮТ-д, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймагт байгаа гурван хүнийг тусгаарласан. Анхны шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.
2020.11.16-нд "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илрэв. Халдварын тоо нэмэгдсээр одоогоор нийт 45 тохиолдол "Энхсаран" сувилалтай холбоотойгоор бүртгэгдээд байна.