Өнөөдөр их зохиолч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 114 жилийн ой тохиож байна.
Монголын шинэ үеиийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүнгалуутайн «Аяга» гэдэг газар тайж Дашдоржийн гэр бүлд төржээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Улсын драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд “Драмын улсын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын драмын эрдмийн театр” хэмээн нэрлэсэн түүхтэй.
2016 онд Улсын драмын эрдмийн театрын наян таван жилийн ой, Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг үзэгч олны оюуны мэлмийд хүргэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )