Архи, пиво худалдаалсан иргэнийг 7-30 ХОНОГ баривчилна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөн оны А/1472 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлж, хуулийн хариуцлага тооцох зорилгоор "Шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ.

"Шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээ нь “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн үед цахим орчинд хяналт тавьж, хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй этгээдүүдийн талаар мэдээ, мэдээлэл олох, илрүүлэх, таслан зогсоох зорилготой юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт шалгалтын ажиллагаа явуулан 16 лааз пиво, 77 шил архийг цахим хуудас болон автомашинаасаа худалдан борлуулах гэж байсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдвэл Зөрчлийн тухай хуулийн 5.12-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayar Bayasal(211.36.151.85) 2020 оны 11 сарын 20

Uhamsar muutai novshnuud ih bh yumaa.yun 7honog urt hugatsaagaar barivchlah heregtei.huvia bodson baliar novshnuud.

0  |  0
Зочин(59.153.115.137) 2020 оны 11 сарын 18

Дэлгэрүүл.нууцаар.архи.зарахд.бгааг.яах.вэ

0  |  0
(124.158.81.50) 2020 оны 11 сарын 18

Юун баривчлах шууд цаазаар авах хэрэгтэй.

0  |  1
Мо(202.126.90.120) 2020 оны 11 сарын 20

ter arhiig awch uuj bgaa zarj bgaa 2 lang ni shiitgeh heregtei

2  |  0
шалгагч(202.126.92.99) 2020 оны 11 сарын 19

Бүхэл бүтэн сүүлийн үеийн ланд-200 маркын автомашин уначихаад архи пиво шаглаж зараад явж байгаа хүн байлаа. Ямар их шунал вэ.

2  |  1
anu(66.181.191.163) 2020 оны 11 сарын 18

Хяналтгүй төр!!! Төрийн ордон дотроо хүртэл айраг уудаг гэсэн биздээ!\n

0  |  1
Батхүү(202.9.47.10) 2020 оны 11 сарын 20

Новшнууд үхэх гэж байгаа юм шиг дандаа архи зарах юм баривчлах бол юу ч биш энэ бол санаатайгаар хорлон сүйтгэх ажил энэ архи уусан тэнэгүүд чинь нийгэмд хамгийн аюултай вриус тээгч хуулиа чангал арга хэмжээ чинь бага бн наад ухамсар муутай нөхөд чинь энхийн цагт ч гэсэн эх оронд бараг хэрэггүй хүмүүс ахиухан шиг ял өгөөд хөдөлмөр хийлгэ ийм хүмүүстэй хүний эрх яриад хэрэггүй

3  |  2
Top