Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 16-20-ны өдрүүдэд нийт 253 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, өчигдөр /2020.11.18/ 12:25 цагийн орчимд Архангай аймаг Өгийн нуур сум Орхон багийн нутаг дэвсгэрт шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 62 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.
Харин алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолооч, орон нутагт 13 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Зурсан зураг нь тийм байж гэж мухар сүсэглэх хэрэггүй. Иргэн бүр хариуцлагатай байж осол аваараас сэргийлье.
ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Говьсүмбэр, Айрагт байршиж байгаа иргэд та бүхэн өвчнөөс болж үхэж далд орж болохгүй шүү өвчинтэйгээ яс тэмцэж ялаад гараад ирээрэй.