Цагдаад зодуулсан гэх иргэн М-ийн хэргийг шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Цахим орчинд иргэн Д.Мягмарсүрэнг цагдаа нар зодож хүнд гэмтээлээ гэсэн мэдээлэл 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр гарч эхэлсэн бөгөөд уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагын утсанд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 03:11 цагт иргэн “Б”-ээс “Манай нөхөр согтуу агсан тавиад байна” гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс очиж шалгахад 1980 онд төрсөн иргэн Д.Мягмарсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байсныг эрүүлжүүлэх байранд хүргэн эрүүлжүүлсэн байна.

Иргэн Д.Мягмарсүрэн нь эрүүлжүүлэх байранд байх хугацаандаа хэвлий хэсгээр өвдөж байна гэж эрүүлжүүлэх байрны эмчид хэлж түргэний эмчид үзүүлэн улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн хэвлийн хөндийн мэс засалд орсон ба одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Эмчийн хэлснээр биеийн байдал хэвийн байгаа бөгөөд уг хэргийг Сонгинохархай дүүрэг дэх Цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагаас анх Д.Мягмарсүрэнгийн гэрт дуудлагаар очиход түүний эхнэр, хүүхэд байсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт болсон үйл явдал, автомашинаар эрүүлжүүлэх байр хүргэх үе, эрүүлжүүлэх байранд байх үе зэрэг бүх үйл явдал камерын бичлэгт баримтжуулагдсан байна. Дээрх камерын бичлэг болон гэр бүлийн гишүүдийн тайлбараар Д.Мягмарсүрэнг цагдаагийн алба хаагчид зодоогүй болох нь тогтоогдож байгаа юм байна.

Харин уг үйл явдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарчээ” гэж худал мэдээллийг цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаг (202.179.25.144) 2020 оны 11 сарын 26

Цагдаад зодуулсан бол азтай эр юм. Цагдаа бол төрийн элч гэжуугаа.

1  |  1
туул(202.21.107.76) 2020 оны 11 сарын 21

бичсэн хүнийг нь олж тогтоогоод баривлах хэрэгтэй

1  |  0
Иргэн(2.216.58.155) 2020 оны 11 сарын 21

Монголын цагдаа бол харалган , авилгалд идэгдсэн, иргэдээ дээрэлхсэн , зальтай шийрнүүд дээ

0  |  0
Иргэн(2.216.58.155) 2020 оны 11 сарын 21

Монголын цагдаа бол харалган , авилгалд идэгдсэн, иргэдээ дээрэлхсэн , зальтай шийрнүүд дээ

0  |  0
sar(223.104.38.109) 2020 оны 11 сарын 21

Hudalch arhichin terrorist.torgo.mongogui bol albadan ajil hiilge.Darhanii zamd deer avaachaad hay.daraa jil yahav gaigui ajillaval avna biz.yaasan duraaraa hun gutgedeg arhichin be

0  |  0
Ар(202.179.25.144) 2020 оны 11 сарын 20

Архи ууж орон гэрээ байлдааны талбар болгосон хүмүүсийг шулуун болон бүдүүн гэдсээр торгож байх нь зөв гэж үзэж байна. Торгуулиа дутуу төлсөн байна.

0  |  0
Амараа(66.181.161.71) 2020 оны 11 сарын 20

Хохирсон л юм бол халдсан хүн нь олдох байлгүй. Цагдаа биш л байгаасай

0  |  0
Top