Ш.Оргил: Мандал суманд хөл хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдөр (2020.11.21) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт коронавирусний халдвартай нь батлагдсан нийт 58 тохиолдол бүртгэгдлээ. Хамгийн сүүлд өчигдөр шинжилгээнд хамрагдсан иргэдээс таван тохиолдол нэмэгдсэн.

Халдварын тохиолдол огцом нэмэгдэж байна, яагаад ийм байна вэ гэсэн бухимдал иргэдийн дунд үүсэж байна. Үүнд бухимдах, айж сандрах хэрэггүй. Сэлэнгэ аймагт коронавирусний халдвар нэгэнт тархсан байна. Одоо илрүүлэх, оношлох нь чухал учраас түргэвчилсэн оношлуураар оношилж байна. Халдвар нэгэнт тархсан байсан тул хөл хорьж байж илрүүлэлт хийхгүй бол цааш улам даамжирна. Одоогоор нийт 15450 хүнийг эрт илрүүлгийн оношлуурт хамруулаад байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүс гэрээс битгий гараарай. Нэгдүгээр хавьталд бүртгэгдсэн хүмүүс гэрийн тусгаарлалтад байх ёстой. Үүнээс гадна 1239 иргэнээс PCR шинжилгээ авч, халдвар авсан 58 иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд халдвар илэрсэн тул сумын Онцгой комиссыг чиглүүлж ажиллах багийг шинээр томиллоо. Тус суманд хөл хорио тогтоон, шуурхай арга хэмжээг үргэлжүүлэн ажиллаж байна" гэлээ.

Top