Тус цагдаагийн хэлтсээс 2020 оны арваннэгдүгээр сарын 12-21-ны хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт дэглэм тогтоосон үед архи согтууруулах ундаа худалдан борлуулсан дөрвөн зөрчлийг илрүүлэн, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд материалжуулан, шалгаж байна.
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн анхааралд:
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.