Эрэн сурвалжилж байсан зорчигчийг оллоо

2020 оны 11 сарын 22

Эрэн сурвалжилж байсан зорчигчийг оллоо гэж өчигдөр /2020.11.21/ Дорноговь аймгийн Онцгой Комиссын Шуурхай штабын цахим хуудсаар мэдээллээ.

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж ирсэн иргэнийг мэргэжлийн байгууллагууд шуурхай олж илрүүлэн яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна.

Коронавируст халдвар дотооддоо дэгдсэн хэдий ч мэргэжлийн байгууллагууд халдварыг тархаахгүй барих, цаашлаад таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллаж байгаа тул иргэд та бүхэн гэртээ тайван байж дархлаагаа дэмжин хамтарч ажиллана уу.

Top