БНХАУ-ын Эрээн хот дахь Монголын консулын газарт Эрээний худалдааны төвүүд, хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс монголчуудад хандив өргөжээ.
Тухайлбал, Эрээн хотын Тянли худалдааны төв, Тянь Ли олон улсын худалдааны төвийн 51 хүн нэгдэн, бэлэн гоймон 259 хайрцаг, маск 14600 ширхэг, гутал 1416 ширхэг, цагаан будаа 52 уут, гадуур хүрэм 3 ширхэг гэхчлэн нийт 51800 юанийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүний хандив өргөсөн байна.
Тянь Ли олон улсын худалдааны төвийн захирал Гэн Лижун ариутгалын спирт 2 боошиг, ариутгалын шингэн 100 шил, гадуур хүрэм 355 ширхэгийн хандивласан бөгөөд эдгээр нь нийт дүнгээр 78000 юань болж байгаа аж.
Хандивын аянд мөн Эрээн хотын шинэ болон хуучин зээлийн худалдаачид нэгдэхээ илэрхийлжээ.