Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт холбогдох эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 11-р сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүллээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 7 )
iim balai arga hemjee avch baihaar shuud horhod l hentei ch uulzahgui yum bish uu. Huuli shuuhiin baiguullaguudad dandaa tarhinii turaaltnuud shurgalan orson baina
Tegsen ne deer
Эдгээр новшнуудыг хатуу шийтгэх хэрэгтэй шүү. Зөв үү
Монголд шүүх прокурор н ийм л байна шүү дээ ... монголын ард түмний өөдөөс зүгээр л салаавч өгч байна ... энэ бол маш эмгэнэлтэй хувь заяа дуусаж байгаа улс гэсэн үг ..... хүнийг тамлан зовоож өчнөөн жил хорчихоод байхад н хорьж шоронд н хийхгүй ..... харин тамлуулж зовсон хөөрхий иргэн одоо болтол шоронд хоригдож байна шүү дэээ . ҮНЭН юм шударга ёс хууль цааз гэж үнэндээ АЛГАА АЛГА .энэ бол бүх хүнд мэдэгдэж байгаа сэдэв гэтэл ингэж л шийдэж байна .завхарсан систем худалдагдсан шүүх прокурор. бас дээр н нөгөө шударга ёс тогтоож ард түмний үнэний талд байх ЕРӨНХИЙЛӨГЧ н хаана байнаааа
Mun uulzahgui baih baihdaa...naad yumaa yanzal geed gargaj baigaa bololtoi
ТЭРБУМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР Л ТОХИРДОГ БАЙХ ДАА
Хуулиар Дархлагдсан Гэмт хэрэгтэнгүүдын Дэлхийн цорын ганц орон бол Монгол улс