Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2020.11.26/ өдрийн 12 цагийн байдлаар дөрвөн дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна. Мөн Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийж байна.
Тухайлбал, хөл хориотой энэ цаг үед Орхон аймагт талхыг ширхэглэн 850 айлд нэг бүрчлэн хүргэж байна. Энэ талаар тодруулахад хоёр машин нэмсэн, шатахуунд 70 мянган төгрөг, өдөртөө дөрвөн хүн уртасгасан цагаар ажиллуулж байна, ХХААГ-тай энэ асуудлыг зөвшилцсөн гэсэн тайлбар өгчэ. Талхыг хүргэхэд ойрын зайнд 50 төгрөг, дундаж зайд 100 төгрөг алслагдсан зайнд 150 төгрөг нэмж байна гэх мэдээллийг ШӨХТГ-аас өглөө.