11-р сарын 25-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жозеф Байдентай утсаар ярьж, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Ши Жиньпин: Хятад, Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцээд зогсохгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл хүлээлт юм. Хоёр талаараа “сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх” үзэл баримтлалын дагуу санал зөрөлдөөнөө сайтар хянаж, хоёр орны харилцааг идэвхтэй урагшлуулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулах ёстой гэжээ.
Мөн өдөр БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Камала Харристай утсаар ярьж, АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )