Хятадын сансар судлалын салбарын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Энэ сарын 24-нд Хятад улс саранд тандалт хийх “Чан-Э 5” аппаратыг амжилттай хөөргөж, сарнаас дээж авч эх дэлхийд буцаж ирэх аяллаа эхлүүлсэн билээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жао ХөүЛинь Хятадын төв радио телевизт яриалцлага өгөхдөө, “Чан-Э 5” аппаратыг амжилттай хөөргөх шууд нэвтрүүлгийг үзсэн, баяр хүргэж байна гэлээ. 

Хятадын сарны хайгуулын төслийн 3-р үе шатны төгсгөлийн ажиллагаа буюу “Чан-Э 5” аппаратыг амжилттай хөөргөснөөр, Хятадын сарны төсөл нь сансрын орон зайн судлалын илрүүлэгчийн салбарт олон “анхдагч”-ийг биелүүлсэн байна. Үүнд, анх удаагаа сарны гадаргуугийн дээжийг автоматаар авсан бөгөөд  380 мянган  км-ийн зайд байрлах  сарны тойрог замд анхны нисгэгчгүй уулзалт ба залгалтыг хийсэн, мөн сарны гадаргуугийн дээжийг аваад хоёр дахь орчлон ертөнцөд ойрхон хурдаар буцан ирсэн юм. Үүний тухай  Жао ХөүЛинь хэлэхдээ, уг хөөрөлт нь өндөр хэмжээний  технологийн ур чадвар шаардагдах бөгөөд  маш чухал ач холбогдолтой. Үүнд хамаг зангилаа зүйл нь эх дэлхийдээ буцан ирэх асуудал байсан юм. Энэ удаагийн амжилттай хөөрөлт нь Хятадын сансрын нисгэгчид сарыг судлах суурийг тавьсан гэлээ. 

“Чан-Э 5” аппарат нь  анх удаагаа сарны гадаргуугийн дээжийг автоматаар авсан бөгөөд өрөмдлөг, гадаргаас нь дээж авах гэх хоёр горимыг гүйцэтгэсэн юм. Үүнтэй холбогдуулан  Жао ХөүЛинь хэлэхдээ, энэ нь хүн төрөлхтний хувьд  анх удаагаа болж байгаа хэрэг юм. Энэ удаад Сарны гадаргуу доорх хөрс, чулуулаг руу өрөмдсөн юм. Үүгээр бид сарны бүтэц, түүний үүсэх механизмыг илүү сайн ойлгож чадна. Мөн сансар судалгааны  хамтын ажиллагааны хувьд Хятад улс дэлхийн бусад түншүүдтэйгээ маш сайн хамтран ажилладаг. Машин ба электроникийн техникийн хамтын ажиллагаанаас гадна спектрийн зохицуулалт нь маш чухал юм. Цаашид   сансар судлалын салбарын хөгжлийг ахиулахын тулд Хятад улс бусад орнуудтай  хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрд(202.179.25.144) 2020 оны 11 сарын 28

Монголд үнэхээр эрдэмтэн доктор профессорууд байдаг гэдэгт би эргэлздэг. Үнэхээр байдаг бол Хятадуудтай сансар судлалын талаар хамтарч ажиллаач. Байхгүй учраас чадахгүй ш дээ нотолгоо нь энэ.

0  |  0
Top