Нийслэл хотод өчигдөр \2020.11.9\ зээрийн сүрэг орж иржээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргасан байна.
Айдсын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байна.
Цагаан зээр нь бэлчээрийн сайныг дагаж нүүдэллэдэг. Тэр ч утгаараа нутагласан газар нь цасны зузаан нэмэгдэж, цаг агаарын байдал хүндэрснээс ийнхүү сайн бэлчээр хайж нүүдэллэж явдаг гэдэг. Өмнө нь 2015 онд олноороо буюу 400 орчим зээр нийслэлд орж ирж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Hydallaa shaagaad hyjaa nart hamag goviin ysaa baigallaa svitegvvlj hahyyldaj ugchihuud sain shaah uym aa.Ih hyraliin gishvvd zasagiin gazariin erunhii said erunhiilugch ih hyraliin darga gesen yrvagchidiin hiij baiga asyydal baigal an amitand il tod garj irj bna.MAN nam MANAN g turuus tsailyylaagvi tsagt .Mongol yls svirj bna.