Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ

2020 оны 11 сарын 30

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа.

Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч хотоос гарсан байна. Нийслэлийн хэмжээнд гудамж, тээврийн хөдөлгөөний хяналт, шалгалтыг 286 цэгт 599 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодох л бодол(64.119.26.3) 2020 оны 11 сарын 30

Инженер,техникийн ажилтнуудын хийдэг, нарийн мэргэжлийн ажилчин 2-ын хийдэг ажил тус тусдаа . Инженер,техникийн хийдэггүй ажлын хийдэггүй нарийн мэргэжлийн ажилчин авах шаардлага гардаг юм аа. Энгийн жишээ гэхэд зочид буулуудын чулуун шалыг засаж эргээх, өнгөлөх ажлыг гэхэд хийчих монгол мэргэжлийн ажилтан байдаггүй юмбас хэрэглдэг материал нь байхгүй байлаа гэхэд хэрэглэлх дараалал технхолигийг мэддэгүй байх жишээтэй. Мэдээгүй байж буруу ташаа мэдээ тараах нь хортой

0  |  0
Хэтрүүлсэн мэдээ хор(64.119.26.3) 2020 оны 11 сарын 30

Зарим хийрхэл хэрээс хэтрээд байх юм Тухайлбал 70хятад иргэдийг цагдаагийн хамгаалтад нуцаар орууллаа. Бүгд инженер ,техникийн ажилтан гэж худлаа мэдээллээ гэж хийрхэх юм. Хөл хорио тогтсон үед үйл ажиллагаагаа зогсоочихгүй,хүн ардаа өлсгөхгүйн тулд тусгай горимоор хилээр оруулах гаргах ажил байна аа. Ганц хятадыг хамгаалаад ,эсвэл аюултай нөхдийг харгалзаад ч байгаа мэт ойлгот нийтэд өгөөд байна. Тэгвэл хилээр орж ирсэн”ТИР” машиныг чт ялгаагүй хилээр нэвтэрмэгц хойно урьд нь цагдаагийн машин дагаж яваа. Энгийн зорчидод ч ялгаагүй өвчин тарахаас хамгаалж нэгчигийн урсгалаар хянаж байна.

0  |  0
санал нэг байна(64.119.26.3) 2020 оны 11 сарын 30

Хотод орох гарах авто тээврийн шалган нэвтрүүлдэг товчоон дээрээ халдвар гарсан аймаг тус бүрийн нэр хаягтай путек байрлуудаад тэнд нь тамдан судалдаг түргэвчин тестээр шалгаад явуулахаа явуулж ,тусгаарлахаа чтусгаарлаж,оруулахаа оруулж байвал хүний төвлөрөл бага байх, шалгаж байгаа шалгуулж байгаа хүн дээ ачаалал бага байнаа. Тархалаа гэхэд тамдан мөрдөхөд дохомтой бус уу?

0  |  0
Top