Дээд шүүх хурлуудаа товложээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Улсын Дээд шүүх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах журмаа саяхан батлан гаргасан юм. Журмын дагуу шүүх хуралдаан хийх бэлтгэл ажлыг хийж, ирэх долоо хоногоос шүүх хурлуудаа товлон зарлаж эхэлжээ.

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ирэх даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 7-нд хуралдаж, нийт 11 хэргийг хянан хэлэлцэх болсон байна. 

Харин арванхоёрдугаар сарын 9-нд болох Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар 12 хэргийг хэлэлцэнэ. Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 11-ний баасан гаригт болох товтой байгаа гэнэ.

Бүх нийтийн бэлэн байдлын үед хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.46.53) 2020 оны 12 сарын 01

Дээд шүүхийг татан буулгах хэрэгтэй. Бидний татвараар цалинжиж байж бидэнд халтай, авилгачдад ээлтэй, шударга бус шийдвэр гаргадаг. Эрдпэнэтийн 49-ийн шүүгч Батсуурь, сая Хурцыг сулласан Энхмаа, Соёмбо-Эрэдэнэ, Цогт гээд л шударга бус шүүгчдээр Монголын шүүх дүүрсэн. Эднийг ард түмэн тэжээх хүсэл алга. Зайлцгаа.

0  |  0
Top