12-р сарын 1-ний орой, Чан-Э-5 тандагч аппарат сарны наад тал дахь урьдчилан сонгосон хэсэгт амжилттай газардсаны дараа эх газар дахь удирдлагын төвийн хяналтан дор 2 хоногийн хугацаатай тандах, дээж авах ажлаа албан ёсоор эхлүүлжээ.
Чан-Э-5 тандагч аппаратын газардах хэсгийг саран дээрх Румк уулсын ойролцоо бүсээс сонгожээ. Учир нь энэ газар нь АНУ, ЗХУ-ын тандагч аппаратын дээж авч байсан газруудтай харьцуулахад геологийн тогтцын хувьд бүр сүүлд бүрдэж тогтсон базальт гадаргуу байж болзошгүй гэж эрдэмтдийн үзжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хог вирус хужаа саран дээр вирусээ тараах нь дээ өмхий новшнууд.
Сайн бна