Сэлэнгэ аймгийн Сант сумын Онцгой комиссоос иргэдийн өвлийн хүнсний бэлтгэлийг хангуулах зорилгоор "Идэш" арга хэмжээг "Монгол шуудан" ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Сумаас Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг руу идэш явуулах 61 иргэний захиалга ирснээс одоогийн байдлаар:
- УБ хот руу 17 өрхийн 3 тонн мах,
- Дархан-Уул аймаг руу 7 өрхийн 1,2 тонн махыг ачуулахад бэлэн болгож бэлтгүүлээд байна.
Өнөөдрөөс эхэлж /12 дугаар сарын 03-нд/ эхний ээлжинд УБ хот руу 60 шуудай махыг тээвэрлэнэ. Цаашид Даваа, Лхагва, Баасан гарагуудад 10 шуудайгаар тээвэрлэнэ.
ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАРИФ:
40-50 кг-ын шуудайтай мах 10000 төгрөг
25 кг-ын шуудайтай мах 7000 төгрөгөөр тооцогдож байна.
"Монгол шуудан" ХХК нь хот дотор хүргэлт хийхгүй, иргэд өөрсдөө очиж авах юм байна гэж Сант сумын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )