Дархан-Уул аймгийн төв болон Шарын гол, Орхон, Хонгор сумд руу орох, гарах замуудад хяналтын 30 байнгын постод нийт 60 алба хаагч, ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна. Үүнд: Цагдаагийн газраас 25, Онцгой байдлын газраас 12, ШШГГ-аас 2 алба хаагч, ЭМГ-ын 3, ЗХ-ний 330-р ангийн 9 алба хаагч, бусад байгууллагын 9 ажилтан ажиллаж байна.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд өдрийн эргүүлд хөдөлгөөнтийн 5 чиглэлд 12 алба хаагч, явганы 6 чиглэлд 10 алба хаагч, хэв журам сахиулах шөнийн эргүүлд хөдөлгөөнт эргүүлийн 4 чиглэлд 9 алба хаагч, явганы 8 чиглэлд 16 нийт 43 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )