Шүүхийн 106 ажилтны шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Корона вирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах орчноо ариутгаж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавин ажиллаж байна. 

Тухайлбал коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг амны хаалт зүүхийг анхааруулж,маскгүй иргэдийг маскаар ханган, биеийнх нь халууныг тогтмол үзэж, нэвтрүүлж, халдвар хамгаалалтын шаардлага ханган ажиллаж байна. 

Түүнчлэн өнөөдөр /2020.12.03/ мэргэжлийн байгууллагатай хамтран нийт 106 шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж PCR-ын түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд, шинжилгээнд хамрагдсан нийт шүүгч, ажилтнуудын мэдээлэл “СӨРӨГ” хариу гарсан болно. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top