Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн Төрийн ордон дахь өрөөнөөс хяналтын камер илрүүлжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар сүлжээний утасны шилэн хаалт дотор байрлуулсан байсан бөгөөд алсаас удирдах боломжтой камер байсан гэх мэдээлэл байна. Түүний хажуугийн өрөөнд Юнивишний төхөөрөмж суурилуулахаар өрөөн дэх свич байрлуулсан шилэн хаалтыг нээтэл интернетэд холбогдсон камер байхыг мэджээ.
Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалт болон Тагнуулын ерөнхий газар хамтран шалгаж байгаа бөгөөд Төрийн ордны Мэдээлэл, технологийн хэлтэст ажилладаг IT инженер Б гэгч тавьсан байж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.