Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар дараах мэдээллийг өгч байна.
“Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны аравдугаар сарын 27-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гуравдагч этгээд болох “Бадрах энержи” ХХК болон “Кожеговь” ХХК нарын жилийн эцсийн орлого, зарлагын гүйлгээний тайланд аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах, “Бадрах энержи” ХХК-ийн газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж буй үйл ажиллагааг зогсоолгох тухай хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 8194 дүгээр захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасны дагуу хянан хэлэлцэв.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны аравдугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 8194 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэв.
Сэтгэгдэл ( 1 )
UUuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu