Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс мэдээлж байна.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эмнэлгийн тойрог орчимд 6х-0х УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан иргэн А, Л нар 12 ширхэг пиво, 4 шил "Соёрхол", 2 шил "Экс" нэртэй архи худалдан борлуулах зорилготой авч явж байсан,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орчимд 9х-0х УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан иргэн У нь "Сэнгүр" нэртэй 5 литрийн пиво 30 ширхэгийг худалдан борлуулахаар авч явж байсан,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орчимд иргэн Б нь 0.5 литрийн "Экс" нэртэй архи 3 шилийг худалдан борлуулахаар авч явж байсан,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орчимд 9х-1х УНЦ тээврийн хэрэгсэл ашиглан иргэн У нь Wild turkey нэртэй 1 шил виски худалдан борлуулахаар авч явж байсан,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 байрнуудын орчим 0х-0х уня улсын дугаартай lx570 маркийн автомашинтай иргэн Ц нь 5 шил "Экс нэртэй архи, 2 ширхэг пиво нууц далд аргаар тус тус худалдан борлуулж байсныг алба хаагчид илрүүлэн, ажиллалаа.
Зөрчлийн тухай хуулийн дагуу хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд хатуу хариуцлага хүлээлгэнэ.
Тодруулбал,
Сэтгэгдэл ( 4 )
”Сэнгүр” нэртэй 5 литрийн пиво 30 ширхэгийг худалдан борлуулахаар авч явж байсан- Энэ хуурамч юм байсан байх өө. 5л гэж худалдаанд байхгүй цэвэр усны саванд хийчихсэн сэргэлэн гарууд байна уу.
буруу аргаар хорио тавих нь тэрнээсээ илүү хортой. алт хэдийн 4 хүн тэнгэрт дэвшлээ. архийг тас хориод амжилт олсон түүх дэлхийд байхгүй. ядаж судлаасай билээ.
Одоо арга улам нарийсна...
пиво уумаар байна