Ноцтой зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирчээ

2020 оны 12 сарын 07

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.12.05-06-ны өдрүүдэд нийт 250 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

Хэргийг тодруулбал, 2020.12.05-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирчээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.227) 2020 оны 12 сарын 07

chairan chuuched!!!

0  |  0
u(103.80.211.207) 2020 оны 12 сарын 14

20 настай хүүхэд хүнд даацын авто машин барих эрх өгдөг нь буруу байна.

1  |  0
Top