Панжихуа-Далийн хурдны зам ашиглалтад оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

БНХАУ-ын Сычаунь мужийн Панжихуагаас Юннань мужийн Далийг холбосон хурдны зам энэ сарын 6-нд бүрэн ашиглалтад орсон байна. Тус хурдны замын нийт урт нь 41 километр бөгөөд уулархаг бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зориулалтаар байгуулсан ажээ. Панжихуа-Далийн хурдны зам нь Сычаунь, Юннань мужийн эдийн засагт чухал их ач холбогдолтой гэж онцлоод байгаа юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гайх(202.179.25.144) 2020 оны 12 сарын 07

Гайхалтай бүтээн байгуулалтыг Хятадууд л хийх юм даа.

0  |  0
Top