Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ноос улс төрийн үзэл бодлоор нь тамирчдыг хавчин гадуурхаж, хүчээр цагдан хорьсон Беларусийн Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн ОУОХ-ны шугамаар зохиогдох бүх арга хэмжээнд оролцох эрхийг нь бүрмөсөн хасаж, тус улсын ҮОХ-ны гишүүнчлэлд түр хориг тавив.
Ингэхдээ Токио-2020” олимпийн наадамд оролцох эрх хүртсэн болон эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчдад үзүүлэх тэтгэлэг, бусад тусламжийг ОУОХ нь өөрсдөө шууд хариуцахаар шийдвэрлэжээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь Беларусийн ҮОХ-ны сонгуулийг зохион явуулж, 2021 оны II caрын дотор шинэ Гүйцэтгэх зөвлөл, удирдлагыг ил тод, ардчиллын зарчмаар сонгох шаардлага тавьжээ. Беларуссийн тамирчид 1992 оноос бие даан олимпийн наадамд оролцсон бөгөөд өдгөө зуны олимпийн 13 төрлөөр 78 медаль, өвлийн олимпод 3 төрлөөр 18 медаль хүртсэн байна.
Саяхан Монголын биатлоны баг тамирчид Беларусийн Раубичи өвлийн спортын баазад гурван сарын хамтарсан бэлтгэл хийсэн билээ.
Эх сурвалж: MNOC

Сэтгэгдэл ( 0 )