Монгол хонины мах Хайнаньд хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Монгол улсаас Хятад улстад хандивласан хонины махыг түгээх ажлыг БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулж байна. 

“Монголоос хандивласан хонь” гэсэн шошго бүхий 308 хайрцагт савласан хонины махыг энэ сарын 7-ны өдөр Хайнань мужийн Хайөкү хотын эмнэлгийн 865 эмч, ажилтанд хүргэжээ. Эдгээр эмч, сувилагч нар Үханьд туслах багт ажилласан мэргэжилтнүүд билээ. Хонины махыг тахлын үеэр Үханьд очиж ажилласан Хятадын өнцөг булан бүрийн эмч нарт өөрийнх нь нэр дээр савлан, илгээж байгаа аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэсэн юм.
 

Эх сурвалж: CCTV.com

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malchin(172.56.42.28) 2020 оны 12 сарын 09

Odoo hoid hurshduu bas handivlah heregtei. Manai oron malaar bayan.

0  |  0
Malchin(172.56.42.28) 2020 оны 12 сарын 09

Odoo hoid hurshduu bas handivlah heregtei. Manai oron malaar bayan.

0  |  0
Zochin(202.9.46.135) 2020 оны 12 сарын 08

Saixan medee bn.

0  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 12 сарын 08

өөрийнх нь нэрийг бичээд илгээж байна гэдэг бол төр ажил хариуцуулдаг ч дараа нь харж үздэг гэсэн зарчим явагдаж байна. Манайхан суралцах л хэрэгтэй юм байна даа

0  |  0
Зочин(139.5.219.186) 2020 оны 12 сарын 08

Гайхалтай сайхан зохион байгуулж дээ. Монголын хандивыг Уханьд ажилласан эмч бурт гэрт нь хургэж ”Монголоос. -Уханьд” гэсэн илгээмж болгон гардуулж. Мундаг юм, шударга юм, хэлэх уг алга аа. Баярлалаа.

0  |  0
z vx(66.181.168.8) 2020 оны 12 сарын 08

хариуцлагатай тарааж байна шүү сайхан юмаа

0  |  0
Top