2020 оны гуравдугаар сард Кёкүшюзан Д.Батбаярын ярианы бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, уг бичлэгийг Ц.Алтанцаг гэгч анхлан бусдад тараасан нь ил болсон ба Д.Батбаяр түүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг.
Улмаар Ц.Алтанцагийн уг үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12-1, мөн хуулийн 17.6-1 хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэхүү хэргийг шүүх хурал нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлж, өчигдөр (2020.12.07) шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан юм.
Шүүхээс Ц.Алтанцагийг гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг хуралд хохирогчоор Д.Батбаяр, Ц.Цэрэндорж нар оролцсон юм.
Харин Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийн талаар Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад,
"Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ц.Алтанцагт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Иргэн Ц.Алтанцаг нь Кёкүшюзан Д.Батбаяртай уулзах үедээ нууцаар хийсэн бичлэгүүдээ эвлүүлж, түүнээс эд хөрөнгө өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болох баримт, мэдээллийг тараана гэж сүрдүүлэн, заналхийлж 35 сая төгрөгийг авсан, бусдыг хууль бусаар мөрдөн мөшигсөн гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр шалгагдаж, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Кёкүшюзан Д.Батбаяр нь уг хэрэгт хохирогчоор оролцсон юм.
Харин Кёкүшюзан Д.Батбаяр нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Одоогоор хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр хэргийг нэг хэрэг мэтээр мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ц.Алтанцагт холбогдох хэрэг, Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргүүд нь хоорондоо хамааралгүй, тусдаа гэмт хэргүүд юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
batbayr gj luivarchingiin nugel nudeeree garah bailgui
Хадам эцэг шигээ шуналтай юм байж л дээ.
энэ муу новшийн банди үхвэл таарна
ENE TENEG XAR YUMIIG MONGOLOOC XOLXON BAILGA ENNI TER CUMO NEG IX CONIN BISH
Шүүх шударга шүүгээсэй.Батбаяр муу аргатай.заль мэх ихтэй хүн дээ.Ийм буруу аргаар мөнгө олж сурсан,монголд энэ хүн буруу жишиг тогтоож бна.монголчуудыг дорд үзэж болохгүй шүү.
Iim l baliar niigemd amidarch bn daa gj... ur huuhduudee gadagsh gargamaar bn. Yamar ch shudarga yos bhguu munguur buhniig shiiddeg ulsad yund itgej amidrah um be...
Ёоо ёо мөнгөөр ийм хачин балиар мэдээнцэр хийхээ болиочээ
МАНАН -гийн луйварчдад тэнэг бөхчингүүд хүртэл орчих юмаа. Манай улс тэднээр удирдуулахаар тэнэг болчихож байгаа юм. Тэгээд л ядуу.